Нийгмийн хариуцлага
2006 оноос эхлэн бөөрний гемодиализийн эмчилгээг дэмжих төсөл эхлүүлсэн
• Гемодиализын аппаратыг ус цэвэршүүлэх системийн хамт суурилуулах төслийг үе шаттайгаар нэвтрүүлсэн болно
• Улсын 33 гаруй эмнэлэг, хувийн 3 эмнэлэгт нийт 100 ширхэг гемодиализын аппаратыг үнэ төлбөргүй суурилуулсан
• Хэвлийн диализын уусмалыг үйлдвэрлэх шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэвлийн диализын эмчилгээг дэмжих ажлын хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулан ажиллаж байна.
• УНТЭ болон Интермед бөөр үргэлжлэн орлуулах эмчилгээний “ CRRT” аппаратыг үнэ төлбөргүй суурилуулж, эмчилгээнд нэвтрүүлсэн
Эдгээр аппаратны засвар үйлчилгээ, сургалтыг жил бүр үнэ төлбөргүй хийж байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах төслийг эхлүүлэх
• 2006 онд Бөөр шилжүүлэн суулгах ажлыг эхэлсэн бөгөөд 20 гаруй эмч, сувилагч, лабоарторийн мэргэжилтнийг гадаадын сургалтанд ( 3-12 сар ) хамруулсан
• 2019 онд Англи улсын 100 жилийн түүхт “Papworth” эмнэлэгт УГТЭ-ийн зүрхний мэс заслын эмчийг 4 сарын хугацаатай сургалт (Observation training)- д хамруулсан.
Эрүүл мэндийн салбарт шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, дэмжих
• 2006 онд УНТЭ-ийн “Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасаг”-г олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн иж бүрэн шинэчилж өгсөн.
• Монгол улсын анхны ECMO буюу уушги зүрх орлуулагч аппаратны өртөгний 1/3-ийг хандивлаж, 2019 онд суурилуулж, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Бусад
• 2007 оноос эхлэн Хүүхэд асрах Бадамлянхуа төвтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 5-6 төслийг амжилттай хэрэгжүүлээд байна
-
Улсын хоёрдугаар төв эмнэлэг дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй боллоо. УХТЭ-н 1971 онд эмнэлгийн захиргааны зориулалтаар ашиглалтад орсон барилгыг хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцүүлэн засварлах төслийн 50%-г санхүүжүүлж ажиллалаа.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.