True

Бид Хэн Бэ

IVCO injection pharmaceutical factory was established in 2004 and has been operating for 18 years

Монгол улсад тарилгын шингэн эмийг үйлдвэрлэлийн бус эмнэлгийн орчинд, эрүүл ахуйн шаардлагыг үл хангах нөхцөлд хийх болон импортлох замаар хангаж байсныг халж; эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай олон улсын шаардлагад нийцсэн тарилгын шингэнийг эх орондоо үйлдвэрлэх зорилгоор АйВиКо тарилгын эмийн үйлдвэр нь 2004 онд байгуулагдсан.

Үйлдвэр анх нээгдэхдээ 20 гаруй ажилтантай, үйлдвэрийн нэг шугамтай, жилд 10 гаруй нэрийн 4.5 сая нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол үйлдвэрийн хүчин чадлыг тасралтгүй өсгөж, хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлсэнээр өдгөө 150 гаруй ажилтантай, үйлдвэрийн хос шугам бүхий нэг жилд их болон  бага эзэлхүүнтэй тарилгын эмийг тус бүр 10 гаруй сая ширхэгийг, мөн гемодиализ, хэвлийн диализ, CRRT эмчилгээний уусмалуудыг үйлдвэрлэж  Монгол улсын хүн ам,  улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сан, ЭХНБ зэрэг 1700 орчим эрүүл мэндийн байгууллагуудад тендерийн болон худалдааны гэрээний дагуу  нийлүүлдэг үндэсний томоохон үйлдвэр болон өргөжсөн. 

Айвико үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/- ын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, 2013 онд Франц улсын Certipharm аудитын хяналтад хамрагдаж олон улсын GMP батламжийг авсан.


Эрхэм зорилго

- Дэлхийн стандартад нийцсэн, өндөр чанартай, шинэтехнологийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрхарилцагчдад боломжийн үнээр тасралтгүй үйлчлэх.

Алсын хараа

- Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч үр дүнтэй, ирээдүйтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч, хөгжүүлэгч байх.- Монгол улсад тулгамдаж буй өвчин эмгэгүүдтэй тэмцэхэд гар бие оролцох.- Монгол улсын эрүүл мэндийн системийн шинэчлэн сайжруулах. 

Үнэт зүйл

Чанар, харилцагчид, ажиллах хүчин, хамтын ажиллагаа, үйлчилгээ, хүн чанар, итгэлцэл. 

 

 

Our Journey  


  • 2019 онд Киргиз улсад 4 бүтээгдэхүүнээ бүртгүүлсэн.

  • Бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар өөр бусад улсуудтай холбогдон бүртгэлийн үйл ажиллагаа эхлүүлэн ажиллаж байна.

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.