Ажил мэргэжлийн өсөлт гаргах хамгийн таатай орчин
Айвико нь 20-иод жилийн турш шилдэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж ирсэн бөгөөд өнөөдөр олон улсын стандарт хангасан, нэр хүндтэй тарилгын эм үйлдвэрлэгч компани бөгөөд Монголын тэргүүлэгч компаниудын нэг юм. Бидний тогтвортой амжилын үндэс нь манай 200 гаруй ажилтны маань хувиршгүй чин сэтгэл юм. Тэдний олон талт мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл нь биднийг эмийн салбарт бусдаас ялгаруудаг.
Бид шинэ санаануудыг нэвтрүүлдэг ажилтнуудаа дэмжин ажилладаг. Бид ажилчдаа чадавхижуулж, тэдэнд шинэ сорилтуудыг гаргаж, мэргэжлийн хувьд өсөж, хөгжинө гэдэгт итгэдэг. Бид ажилтнууддаа:
o Ажлын уян хатан зохицуулалт.
o Олон талт байдлыг хүлээн зөвшөөрөх.
o Ажилтан бүрт ашгийн хүртээмжтэй байдал.
o Байгальд ээлтэй бодлого.
o Хөрвөх, тушаал дэвших боломжууд.
o Технологийн дэвшил.
Бидний бизнес нь хамтрагчдынхаа бүтээлч байдал, хичээл зүтгэл, гүйцэтгэлээс хамаардаг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Бид хамтрагчдаа инноваци хийх замаар нийгэмд илүү сайн сайхныг дэлгэрүүлэхийг уриалан ажиллаж байна.Манай компанийн соёл нь ёс зүйн өндөр стандартыг баримталдаг. Бидний үнэт зүйлс нь хүмүүсийн өдөр бүр хийдэг сонголтуудыг чиглүүлж, бидний соёлыг тодорхойлж, эрхэм зорилго, алсын хараатай нийцүүлэн стратегийг хэрэгжүүлэхэд тусалдаг. Бидний үнэт зүйлс:
· Integrity
· Чанар
· Innovation
· Respect
· Leadership
Айвико нь өрсөлдөх чадвартай, чадварлаг менежерүүдийг бэлтгэж, салбарын төдийгүй улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэдэг;
Эрч хүчтэй, амбицтай, шинэлэг, санаачлагатай хамт олонтой;
Бид ажилчдын дэмжлэг, хөгжил, урам зориг зэрэг хүний нөөцийн менежментийн оновчтой стратеги барихыг зорин ажилладаг;
· Өрсөлдөхүйц цалин
· Гүйцэтгэлд суурилсан урамшуулал
· Аюулгүй, эрүүл, таатай ажлын орчин
· Дэмжлэг, тэтгэмж, даатгал, хангамж, хөнгөлөлт
· Өсөлтийг дэмжих дотоод, гадаадын төрөл бүрийн сургалт, хөгжлийн дэмжлэг
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.